Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 02 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 02 дугаар сард Өгийнуур, Тэрхийн цагаан нуур цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлно.
2023 оны 02-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан /Хүснэгт-1/-д үзүүллээ.
Хүснэгт-1
№ |
Харуулын нэр |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
NO3 |
F |
||
01 |
Тэрхийн цагаан нуур |
|
|
3.5 |
0.16 |
0.001 |
0.18 |
0.14 |
02 |
Өгийнуур |
|
|
4.4 |
0.09 |
0.001 |
0.22 |
2.62 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
9.0 |
1.50 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Тэрхийн цагаан нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны цахилгаан дамжуулах чадвар 237.1, эрдэсжилт 181.9 мг/л, хатуулаг 2.06 мг-экв/л, төмөр 0.02 мг/л, сульфат 1.2мг/л, хлор 7.1 мг/л, гидрокарбонат 129.4мг/л, натри кали 7.0мг/л байна.
Өгийнуур. Нуурын усны цахилгаан дамжуулах чадвар 786.3, эрдэсжилт 707.0 мг/л, хатуулаг 2.26 мг-экв/л, төмөр 0.02 мг/л, сульфат 84.4 мг/л, хлор 22.3 мг/л, гидрокарбонат 400.3 мг/л, натри кали 167.3 мг/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс хаягдал усны сорьц авч химийн найрлага болон чанарын үзүүлэлтийг тодорхойллоо
Шинжилгээний дүнг /MNS4943:2015/ “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан /Хүснэгт-2/-д үзүүллээ.
Хүснэгт-2
. Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ХХХ, мг/л |
ПИЧ, мг/л |
Нийт азот мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
50 |
20 |
15 |
Гарах |
7.34 |
35.0 |
16.8 |
|
5.1 |
18.64 |
Орох |
7.36 |
156.0 |
284.8 |
|
68.48 |
|
Цэвэршилт, хувь |
94.1% |
Шинжилгээний дүнгээс үзэхэд: /MNS4943:2015/ “Хаягдал ус”-ны стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч -/БПК5/-ийн агууламж хэвийн, нийт азот агууламж 1.24 дахин, жинлэгдэх бодисын агууламж 1.2 дахин их байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ